INJIDEE
Хямраад уналаа цаана чинь, амь амиа бодоорой
Өнөөдөр нэг найз маань хуучилж байнаа, Энэ эдийн засгийн хямрал нээрээ үнэхээр хэцүү юм тэ, яана гэв. Би гайхан чинийх дагаад хямраад унасан уу гэсэн чинь өөдөөс томоохон худалдааны төвүүдээр явсан хүн бараг алга гэдэг байгаа. Эдийн засгийн хямралын сургаар л бид өөрсдөө эхлээд хямраад эхэлж байгаа нь тэр. Үнэндээ би сэжигч, эсэргүү нэгэн болохоороо заримдаа "Дэлхийн эдийн засгийн энэ хямрал гэдэг нь үнэхээр Монголын эдийн засагт шууд нөлөөлөөд унав уу, дахин хямралын үеэр Монголын шоужсан улс төрчдийн золионд бодлого, зохицуулалт гээд байхааргүй явсаар ирсэн манай эдийн засаг хүчлээд ч тэнцэхгүй өвдөглөчихөөд байна уу" гэж бяцхан хардаад байгаа. Хэрэв тийм хямралын нэрээр булхайгаа далдлах боломжууд ч бас бий л байх.
Дэлхийн эдийн засгийн хямрал гээд яригдаад эхлэхийн хамтаар л мөд бас манайх хямрана даа гарцаагүй гээд л Монголчууд бид ч сэтгэлээрээ бас хамраад эхлэв. Тэгээд л тэртэй тэргүй хүрч яддаг цалин нь бүүр ч хүрэлцэхээ байгаад л амьдрал улам л хэцүү болоод л. Мөд мөнгөгүй болж м...
Улаанбаатарын утаа болохоо байлаа одоо яах уу? Нүүх үү? Үгүй шүү, харин чиг . . .
Би тоосноос эхлэлтэй ханиадаг харшилтай хүн л дээ. Жил болгон Улаанбаатарыг Утаатбаатар хот болохын цагт л ханиалган эхлээд л хаврын шороо шинэхэн ногоогоор өнгөө засах тэр мөчид л цээж бүрэн тэнийдэг гэх үү дээ. Харшилын эсрэг янз бүрийн эм хэрэглэж үзсэн ч үнэндээ одоо ганцхан демидролд л арай гэж дарагддаг бөгөөд гайгүй сайн дарчихлаа гэвэл хавар хүртэл хоолойгоо хяхарган дуугаргаж зассах болно.
Сүүлийн жилүүдэд миний ижил сүрэг хаа сайгүй болчихож. Ханиад хүрээд л эцэстээ харшил гэх. Уушиг муутай хүмүүс хатгалгаа тусаад л, хамгийн харамсалтай нь өвлийн тэнгэрийг утаагүй байхыг огт харж байгаагүй бяцхан үрс маань чихэндээ ч итгэхэд бэрх өвчин тусах нь газар авлаа. Таны эргэн тойронд утаанаас болж ханиагаагүй, уушиг нь сэвтээгүй хүн хэд байна вэ? Хэрэв байгаа бол эрхэм эрүүл хүн танд "Та эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй, тэр эрхийг чинь өнөөдөр таниас өөр хэн ч хамгаалж чадахгүй шүү" гэж хэлмээр байна. Хөөрхий нэгэнтээ өвдчихсөн бид өнгөрсөн гэж бодож байна уу, тэгж ярихгүй шүү. Хар...
Загас усандаа л жаргалтай
Бид үнэндээ хэт нийгэмжсэн дүрүүд буюу нийгмийн амьтан болчихоод байгалийн биет, сэтгэц бүхий оюун санаатан гэдэгтээ тэр бүр ач холбогдол өгдөггүй. Бусдын зэрэгт амьдарна гэдэг буруу биш ч аз жаргал, амжилт, сайн сайхан бүхнийг бусдын хэмжүүрээр хэмжээд эд баялгаар хангалуун, нэр хүндтэй, албан тушаал өндөртэй, нөлөөтэй нэгэн байхад хэт анхаараад байвал өөрийнхөөрөө амьдарч чадахгүйд хүрч болох юм. Зорьсон бүхнээ олж авсаны эцэст тэр бүхэн тань танд сэтгэл ханамж өгч чадахгүй бол хичнээн харамсалтай.
Нийгмийн дүрийнхээ хувьд хэт зорилго тавиад, өөрийгөө хариуцлага хэмээх хүлээсэнд хүлээд хүчлэн зүтгэх нь “амжилтанд” зайл...
Бэрхшээл гэдэг чинь би өөрөө байхгүй юу
Давшгүй даваа буй хэмээнэ, хэр давах хэмээн бүү сэтгэ
Давьюу хэмээвээс давмой
Гэтлэшгүй мөрөн буй хэмээнэ, хэрхэн гэтлэх хэмээн бүү сэтгэ
Гэтэльюү хэмээвээс гэтэлмой
Монгол мэргэдийн сургаалиас
Энэ үнэхээр сайхан үг байгаа биз. Үнэхээр давшгүй гээд итгэчихвэл яаж ч давах вэ дээ. Болж л өгвөл бэрхшээлийн өмнө түмэн шалтаг тоочин бүдэрч унахыг илүүд үзэх биз. Тэр уул өндөр ч энэ нь айх бэрхшээх зүйл биш гэдэгт итгэчихвэл давж л орхино доо. Хүмүүсийн дунд хүндрэл бэрхшээл, зовлон, бүтэлгүйтлийн тухай тогтсон үнэлэмж бүхий загварууд байдаг. Тэгээд хүн тэр бүхэн өөрт тулгарвал энэ ч зовлон болоод явчихлаа шүү гээд л би зовоод эхэллээ гэдэгтээ итгэчихдэг. Зарим нэг хүний хувьд аймшигтай санагдах зовлон өөр нэгний хувьд юу ч биш санагдах бөгөөд жаргалдаа ташуурчих юмаа гэж битүүхэндээ атаархсан өнгөөр зэмлэдэг. Нийтлэг шалгуураар хүнд хэцүү, зовлонтой гэх бүхэн хэн нэгний хувьд бусдаар хэмжүүлэхийг хүсээгүй жаргал байхыг үгүйсгэх хэрэггүй мэт. Хүн ер нь үхэл хага...
БЛОГЧИДДОО ХАНДАЖ БАЙНА: БИД НЭГ Л ЕРТӨНЦӨД АМЬДАРДАГ
Гэхдээ өөр өөрийн амьдралаар. Тэр хэрээрээ өөр өөрийн үзэл бодол, хүсэл мөрөөдөлтэй,. Үнэндээ өөр өөрийнхөөрөө байж чадсандаа бид нэгэн ертөнцийг бүрдүүлдэг. Хэрэв бүгд ижил бол тэнд юу байх вэ, ертөнцөд ганцхан өнгө байдаг гээд төсөөлөөд үз дээ. Тэнд тэр өнгөнөөс өөр юу ч байхгүй. Ертөнц гэдэг өнгө өнгөөр сүлэлдэх, илэрхийлэгдэх, зохицолдох гайхамшигийг өөртөө агуулдаг.
Бид өөр өөрийн хүссэнээ, бодсоноо, санаснаа л бичдэг. Бас өөрсдийн уншихыг, мэдэхийг, танихыг хүссэнээ л уншдаг. Гэхдээ бидэнд нийтлэг чанар маш олон. Бид үзэгдэх өнгө сайхныг бус мэдрэгдэх өнгө чанарыг эрхэмлэдэг. Энэ чанараараа өөр хоорондоо ижилсэж, энэ чанараараа бас өөр хоорондоо ялгагддаг.
Би бичмээр санагдсан санаагаа тэр дор буулшаж амждаггүй л дээ. Ажил бас ажил гээд л. Гэхдээ заримдаа амжаад зарим нэг санаагаа товчхон гарчиглаад орхичихдог юм. Бүүр дараа нь тэр сэдэв, гарчи...
Баяраар баярлах ч сайхан шүү тэ
Баяр гэдэг баяр шүү дээ.
Баяраар хүн баярлах ёстой, сэтгэлээсээ шүү. Баярын маргааш ч баярын талаарх сайхан сэтгэгдэл чинь хэвээр байх ёстой, зарим баяр бүүр сүүлд олон олон жилийн дараа ч олон олон баярын тухай дурсамжийн эхлэл болох учиртай.
Баяраар хүн инээх ёстой, сэтгэлээсээ шүү. Баярын маргааш ч баярын хөгжөөнтэй сайхан дурсамжууд бодоход л санахад л инээмсэглэл нүүрэнд чинь тодрох ёстой, олон олон жилийн дараа олон удаа инээснээ санахгүй ч олон олон жилийн дараа огт инээгээгүй баяр гэж байх учиргүй.
Баяраар хүн баярлахыг л хүсдэг байх ёстой, сэтгэлээсээ шүү. Баярын маргааш ч баярлаж чадсандаа баяртай байх ёстой, олон олон жилийн туршид л баяр баяр л байж, олон олон жилийн туршид баяр баяр хэвээрээ л байх учиртай.
Баяраар хүн урам зориг...
СУДАЛГАА ЮУ СОЦИОЛОГИ УУ?
Ихэнх нь хүмүүс социологи гэдэг үгийг саяхнаас сонсож дасаад байгаа бөгөөд энэ үгний хамт судалгаа гэдэг ойлголт төсөөлөгддөг байх. Үнэндээ тийм байна гээд буруутгаад байх зүйл байхгүй л дээ.
Хүмүүс социологийг хүмүүсээс ярилцаж бас анкет бөглүүлэх байдлаар ямар нэгэн асуудлыг тодруулах судалгаа хийдэг ухаан гэж ойлгох бөгөөд зарим хүмүүсийн хувьд социологич гээд тусгайлан мэргэжил олгоод байх шаардлагатай эсэхэд ч бас эргэлзэдэг. Манайд социологи гэж байхгүй гэж мэтгэлцэх хүмүүстэй би цөөнгүй таарч явсан. Хэрэв социологийг энэ мэт судалгаа хэмээн ойлговол социологи байлгүй яах вэ, харин социологичдын шаардлага л үгүй болчих байх. Учир нь хатуухан хэлэхэд социологич гэх  бид, бидний багагүй хэсэг нь тэр судалгаа гээчтэй л хөөцөлдөж, судалгааг мэргэжлийн хүн хийдэг юм гэдгийг л ойлгуулчих санаатай л зүтгэсээр яваа шүү дээ. Үнэндээ социологи бол судалгаа юм гэж үү. Уг нь бол тэрхүү судалгааг ашиглан тү...
Ааваа би таныгаа ануухан байгаагаар тань л санадаг
Аав маань бурханы оронд очоод 11 жил болчихож, одоо байсан бол 61-нийхээ жилийг угтана гээд байж байх байсан даа. Ануухнаараа явчихсан болохоор хэзээ ч бидэнд өтөл болсон аав төсөөлөгдөхгүй. Миний аав эгэл жирийн хирнээ бас гайхамшигтай гэгдэх хүмүүсийн нэг байсан юм. Ингээд бодоод үзэхээр хүн бид бүгд эгэл бөгөөд эгэл бус гайхамшигт ертөнцүүд байх. Аавынхаа тухай гэнэт бичмээр санагдаад, тэр дундаа хувийн намтар түүхийн тухай өөрийн мэдэх хэсгээс бичихээр шийдлээ.
Архангайн аймгийн Цахир суманд 1948 онд төрсөн аав маань улаан нялзрай амьтан байхдаа л төрсөн ээжээсээ өнчрөн үлдэж, өвөө маань хөдөө гадаа их явдаг байсан тул 4 настай том хүүгээ садангийнхаа нэгэн айлд үлдээгээд харин өлгийтэй бяцхан хүүгээ хөрш айлынхаа бяцхан охиноор харуулдаг байв. Багадаа дүрсгүй гэж жигтэйхэн жижигхээн шар хүү байсан гэдэг. Одоо үе тэнгийнх нь нутгийн хүмүүс "ээ дээ мөн ч дэггүй хүүхэд байсан шүү" гэж толгой сэгсрэх нь олонтаа.
Өвөө ч бас амьжиргаатай. Аавыг хардаг байсан охин нас биенд хү...
Зүүдэндээ би аавтайгаа уулзлаа
Зуурхан боловч сайхан ярилцлаа
Анир чимээгүйн орноос
Алжааж ирсэн ч юм уу
Ам нээж үг хэлэлгүй хэсэг сууснаа
Уртаас урт санаа алдаж
Уйтгартай харцаар энхрийлэн ширтээд
Учиртай үгээ шивнэн өгүүлсэн сэн
Удахгүй тэгээд эргээд явчихсан сан
Хөнжилдөө би эргэн хөрвөөн хэвтэхдээ
Хэлсэн үгийг нь давтан давтан шивнэлээ
Намуухан дуугаар аминчлан захисан үгэнд нь
Энэхүү ертөнцийн нэгэн эд эс болсондоо би үнэхээр баяртай байна
Хувийн блог нээгээд 75 хоночихсон байх юм.
Ингэхэд энэ блог гээчид яг үнэндээ энэ  Obod л уруу татчихсан юм ш дээ. Гэхдээ баргийн зүйлд тийм ч амархан уруу татагдахгүй хүнийг "дурны хонгио" болгочихдог овоо муу гар шүү. За тэр яах вэ, иймэрхүү зүйлс бол дахиад зөндөө уруу татагдах болно. баярлалаа. Надад хамгийн их таалагдсан нь юу гээч. Өөрийгөө илэрхийлж, бусадтай санаа бодлоо хуваалцахаас илүү нь энэ блог ертөнцийн залуус үнэхээр гайхамшигтай хүмүүс байдаг гэдгийг мэдсэнд байгаа юм. Өөр бас олон зүйл мэдэж, сурч, судлах болсон шүү.
Статистик үзүүлэлт:
Нийт бичлэг - 64
Сэтгэгдэл - 48
Зураг 102
Өдрийн дундаж хандалт - 88
Шилдэг дамжуулалт - 30
Блог ажиллуулах болсноор Хамгийн гол нь ха...
Амьдрал минь мөнх бус цаг хугацаанд би үл саатна
Эхэлж байна, дуусаж байна гэсээр
Эгэл өдрүүдийг тоолсоор, бас үргэлжилсээр
Элээсэн гэх өдрүүд минь нэмэгдсээр би насаар баяжна
Эдэлсэн гэх жаргал, зовлон хураагдсаар би дурсамжаар баяжна
Амьдралд мөнх цаг хугацаа надад үл хоргодно
Амьдрал минь мөнх бус цаг хугацаанд би үл саатна
Эхлэсээр л, дууссаар л байх болно эгэл өдрүүд
Ээлжлэх гаригсаар хэмжигдэн тоологдсоор, бас үргэлжсээр
Элээх өдөр, туулах амьдрал минь багасаар ч би зүтгэлээр үл ядуурна
Эдлэх ёстой жаргал, зовлон минь хорогдох ч би сэтгэлээр үл ядуурна
Амьдралд мөнх цаг хугацаа надад үл хоргодно
Амьдрал минь мөнх бус цаг хугацаанд би үл саатна
ДУРСАМЖ БОЛОН ҮЛДЭХ ХҮСЭЛ БҮХЭНДЭЭ ХАЙРТАЙ
Шинэхэн байсан бүхэн минь дурсамж болчих юм даа энэхэн мөчид
Ширээн дээр байсан оргилуун дарсны хөөс шиг буцалж байсан сан саяхан
Шинэхэн бүүр цоо шинэхэн бүхэнд шингэн уусчих юм даа тэрхэн агшинд
Ширээн дээр дарс үлдээгүй  ч сэтгэлд минь буцалсаар байх юм  шинэ хүсэл
Биелсэн хүсэл бүхэндээ хайртай
Би түүнээс ч ихийг хүссээр явах болно
Биелээгүй хүсэл бүхэндээ хайртай
Би түүнээс ч дутуугүйг хүссээр л явах болно
Буг ч биш, бурхан ч биш, би хүн байхыг л хүснэ
Хэн ч биш нэгэн явахдаа  би хэзээ ч бурханыг олж хараагүй ээ
Хэнд ч хэрэгтэйгээ ч мэдэхгүй явахдаа би хайрыг ч бас олж мэдрээгүй
Хүнд тустай байхыг сайхныг би бусдын харцнаас олж хардаг
Хүнийг хайрладаг байхын сайхныг би өөрийн сэтгэлээс олж мэдэрдэг
Өгөөгүй гэж бурханыг буруутгавч олж аваагүй жаргалыг
Өрөвч тусч сэтгэлийн өглөгөөс би хайж олсон
Өрөөлийн талархсан харцнаас ч илүү түүний үнэ цэнийг
Өөрийгөө тоох сэтгэлийнхээ гүнээс би мэдрэх болсон
Буян хийж байна гэж нүгэлтэн гээчээс дайжин зугтаавал
Бурхан ч биш буг болчихно, би хүн л баймаар байна
Бурууг дэмжсэн гээд зөв гээчид үгүйсгэгдэн няцаагдваас
Буг биш бурхан ч болчихож мэд...
Хайр дурлал, аз жаргал, амжилтын тухай – социологийн судалгааны үр дүн
Үнэндээ энэ асуудлын талаарх социологийн судалгаа багагүй хийгддэг аж. Мэдээж манайд биш гэдгийг та ойлгож байгаа нь гарцаагүй. Цухас цухасхан дурьдагдсан судалгаа байхыг үгүйсгэж байгаа юм биш л дээ. Гэхдээ хөгжингүй орнуудад хүн хоорондын нандин харилцааны нууцыг илрүүлэх иймэрхүү судалгаа цөөнгүй хийгдсэн байдаг.
Би их олон нарийн үндэстэй судалгааны тухай энд дурьдахгүй. Манай мэргэжлийн сонирхвол өөрсдөө судлаад үзнэ биз. Чин үнэнийг хэлэхэд би нэг хэсэгүе залуучуудын сексийн амьдралтай холбоотой үнэт зүйлсийн түвшинд хэрхэн үнэлэгддэг тухай бяцхан судалгаа хийж үзсэн. Үр дүн нь сонирхолтой гарах нь гарцаагүй байсан ч судлаач миний мэдлэг ур чадвар, бас судалгаанд оролцогчдын хандлагаас үүдээд олигтой үр дүнд хүрч чадаагүй л дээ.
За энэ удаа зарим нэг ном дээр дээрх сэдвээр социологчдын хийсэн судалгааны ажлын үр дүнд яаж гарсныг хүргэе. Энэ б...
Дөрвөн сармагчин найрал хөгжим тогложээ
Хөгжмийн ертөнцөд нэгэн өвөрмөц дөрвөл байх. Уг нь сонгодог хөгжмийн дөрвөл л байх ёстой хамтлаг л даа. Бүгд урлагийн ертөнцийн агуу одод байх хүсэлтэй. Юу тоглох нь тийм ч чухал биш бөгөөд гагцхүү тэд тэрхүү дөрвөлд багтаж бас аль нэгэн хөгжмийн зэмсгийг тоглох нь л чухал.
Тэд уг нь энэ хамтлагт тоглох хүсэлтэй олноос авхаалж самбаа, авьяас чадвар, аливаа арга ухаанаараа шалгараад гарч ирсэн тул сайн тоглоно гэдэгтээ итгэлтэй байв. Үнэндээ хөгжим тоглох гэж тэдний хувьд их амархан санагдана. Хэдэн утас татаж, товчлуур дарах юу нь ч хэцүү байх билээ. Гол нь дөрвөл хамтлагт тоглосноор тэдэнд асар их боломж бас нэр нөлөө бий болж байгаа юм чинь хэцүүхэн байсан ч явцдаа дороо л сурчихна л даа. Тэгээд ч сонсогчид нь гэсэн хөгжмийн талаар мэдлэг тааруухан юм чинь өөрсдөө болж байна, хариугүй болох гэж байна гэсэн үгээр амархаан мадалчихна нь гарцаагүй. Эхний удаад хэн эхэлж самбаачилсан нь хөгжмийн зэмсгээ сон...
“БИ ЧАДНА” ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА БУЮУ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУДАД ХАРИУЛАХ НЬ
Төслийг санаачлан хэрэгжүүлэх болсон үндэслэл юу вэ?
Хүүхэд бүр сурч боловсрох эрхтэй. Гэтэл амьдрах орчин, нөхцөл, мэдээллийн хүрэлцээтэй байдал, амьдралын боломж зэргээс хамааран энэ эрхээ тэр бүр тэгш эдэлж чаддаггүй. Төр нийгмийн бодлогын ихэнх хэсэг нь нийгмийн эмзэг бүлгийнхэн, тэдний хүүхдүүдийн сурч боловсрох эрх, сургууль завсардалтыг багасгахад чиглэдэг бөгөөд анхан суурь боловсролыг л зохих хэмжээнд олгоход түлхүү анхаардаг. Нийгмийн харилцаа, мэдээллийн суваг, техник, технологийг ашиглан хөгжих боломж өнөөдөр хотын төвийн болон харьцангуй амьдралын боломж өндөртэй айлын хүүхдүүдэд л илүү байна. Нийгмийн дунд хэсэгт хамаарах ч амьдрах орчины онцлог хийгээд мэдээлэл, сургалтын төвүүдээс орон зайн хувьд хол, гэр орондоо бие даан хөгжих нөхцөл нь хангагдаж чадаагүй хүүхдүүд бусад хүүхдийн адилаар сурах, хөгжих боломж нь хязгаарлагдсаар ба...
Эрхэм танаа
Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгахын хамтаар
Угтах ондоо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Гэгээн гэрлээр гэр тань гийж
Гэрэлт оюунаар ухаан тань тэлж
Шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай хэмээн ерөөе.
Монгол улсын ирээдүйг гартаа атган, хөгжлийг тодорхойлон, хүн төрөлхтөний соёлыг бүтээлцэн босголцох нэгэн үеийнхэн та бидний хүүхдүүд билээ. Тэдний ирээдүй өнөөдөр биднээс хамаарах ч, бидний ирээдүй эргээд тэднээс хамаарах нь зайлшгүй.  Энэ нь утгаараа  та бид ирээдүйн сайн сайхан, шударга ардчилсан, ...
Ингэхэд та бидэнтэй Майкл Жорданыг уулзуулчих юм биш биз
Өнгөрсөн хагас сайнд Дарь эх дэх Би чадна төв дээр өдрийн үнэхээр хөгжилтэй сайхан өнгөрөөв. Төвийн байнгын зочин Обод ах, Оргио ах нар үдээс хойш ирнэ гэсэн болохоор бид хүлээнгээ хоорондоо ирээдүй хийгээд хүсэл мөрөөдлийн тухай ярилцав. Ярилцлагад маань 30 орчим хүүхэд оролцон юм.
Мөрөөдөх дуртай юу, мөрөөдөл биелдэгт итгэдэг үү гэхэд хүүхдүүд бүгд л энэ эгч юу асуучихав гэсэн шиг над уруу сүрхий харцгаав. Багачуулын нүд нь гэрэлтээд л гэхдээ шууд юу гээд хэлэхээ мэдэхгүй эргэлзсэн байдал тэдний царайд тодхон байв. Харин арай томхон хэд нь тэр ч бараг худлаа доо гэх юм. Томчуудынхаа хэлсэн үгийг сонсоод багачууд нь аман дээрээ гарч ирээд байсан үгсээ залгачихав. Гэхдээ үнэндээ том багагүй бүгд асуусан асуултандаа намайг өөрөө хариулаасай, үнэхээр мөрөөдөл биелдэг болов уу гэсэн шиг цоо ширтэцгээх аж.
Мөрөөдөл биелдэг юм гэхэд зарим нь илт баярласа...
Хүмүүс арав хорин төгрөг тавибал түүгээр нь тавгийн чихэр аваад тавьчихна даа
Дарь эхэд байгуулагдсан “Би чадна” хүүхэд бие даан хөгжих төв дээр өнгөрсөн хагас сайн өдрийг өнгөрөөв.  Үдээс өмнө эртхэн очоод тэндэхийн хүүхдүүдтэй тэдний бодол санаа, хүсэл эрмэлзлийн тухай ярилцаж, хүүхдийнх гэх ертөнцийн тухай илүү ихийг мэдэх болсон төдийгүй өөрийгөө зарим талаар тэднээс юугаар илүү бас давуу юм бэ гэсэн бодолд автуулахад хүргэв.  Би хагас сардаа нэг удаа айлчилж очдог бөгөөд очих бүртээ тэр хүүхдүүдийн тухай илүү ихийг мэдэх шиг санагддаг юм. Өнгөрсөн хагас сайнд очиход энэ төвийнх болоод бараг 2 сар болчихсон хууччуул нь хэзээний хуучирчихсан төвийн дүрмээ зарим талаар өөрсдөө зохиочихсон суух юм.
Намайг очиход тэд үүдний өрөөндөө бужигналдаж байлаа. Багтахгүй бужигнаад байгаам болов уу гэсэн үгүй ажээ. Анхны өдрөөс л тэндийн байнгынх болсон 3 дугаар ангийн сурагч гэх 2 хөөрхөн охин жижүүр хийж уншлагын өрөөгөө цэвэрлэж байгаа тул бусад нь үүднийхээ өрөөнд цэ...
Би чадна төв