Хэн ч биш нэгэн явахдаа би хэзээ ч бурханыг олж хараагүй ээ
Хэнд ч хэрэгтэйгээ ч мэдэхгүй явахдаа би хайрыг ч бас олж мэдрээгүй
Хүнд тустай байхыг сайхныг би бусдын харцнаас олж хардаг
Хүнийг хайрладаг байхын сайхныг би өөрийн сэтгэлээс олж мэдэрдэг
Өгөөгүй гэж бурханыг буруутгавч олж аваагүй жаргалыг
Өрөвч тусч сэтгэлийн өглөгөөс би хайж олсон
Өрөөлийн талархсан харцнаас ч илүү түүний үнэ цэнийг
Өөрийгөө тоох сэтгэлийнхээ гүнээс би мэдрэх болсон
Буян хийж байна гэж нүгэлтэн гээчээс дайжин зугтаавал
Бурхан ч биш буг болчихно, би хүн л баймаар байна
Бурууг дэмжсэн гээд зөв гээчид үгүйсгэгдэн няцаагдваас