2009-1-19
Улаанбаатарын утаа болохоо байлаа одоо яах уу? Нүүх үү? Үгүй шүү, харин чиг . . .

Би тоосноос эхлэлтэй ханиадаг харшилтай хүн л дээ. Жил болгон Улаанбаатарыг Утаатбаатар хот болохын цагт л ханиалган эхлээд л хаврын шороо шинэхэн ногоогоор өнгөө засах тэр мөчид л цээж бүрэн тэнийдэг гэх үү дээ. Харшилын эсрэг янз бүрийн эм хэрэглэж үзсэн ч үнэндээ одоо ганцхан демидролд л арай гэж дарагддаг бөгөөд гайгүй сайн дарчихлаа гэвэл хавар хүртэл хоолойгоо хяхарган дуугаргаж зассах болно.

Сүүлийн жилүүдэд миний ижил сүрэг хаа сайгүй болчихож. Ханиад хүрээд л эцэстээ харшил гэх. Уушиг муутай хүмүүс хатгалгаа тусаад л, хамгийн харамсалтай нь өвлийн тэнгэрийг утаагүй байхыг огт харж байгаагүй бяцхан үрс маань чихэндээ ч итгэхэд бэрх өвчин тусах нь газар авлаа. Таны эргэн тойронд утаанаас болж ханиагаагүй, уушиг нь сэвтээгүй хүн хэд байна вэ? Хэрэв байгаа бол эрхэм эрүүл хүн танд "Та эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй, тэр эрхийг чинь өнөөдөр таниас өөр хэн ч хамгаалж чадахгүй шүү" гэж хэлмээр байна. Хөөрхий нэгэнтээ өвдчихсөн бид өнгөрсөн гэж бодож байна уу, тэгж ярихгүй шүү. Харин чиг эрүүл сайхан орчинд эрүүл сайхан амьдрах болно гээд амалчихья. Яаж тэр вэ, болохгүй бол нүүх үү гэж үү. 

Муухай монгол хүний араншин Хэн буруутай вэ? гээд л мэдээж бидэнд бэлэн хариултууд бий. Гэхдээ яг хэн гэдгийг тогтоогоод өгөх шүүх байхгүй. Яг үнэндээ бол бурханы шүүхэд тэднийг үлдээчихсэн нь дээр байх. Буруутай бүрэн тэртэй тэргүй хэзээ нэгэн цагт гэм буруугийнхаа төлөө ялаа үүрэх л болно. Хэн нэгнийг яллаад л орхичихвол бидний эрүүл мэнд сайжирчихдаг бол ч бүгдийг одоо л шийтгэчихмээр байна. Өнөөдөр ямар ч том мундаг эх оронч төрд гараад утааг үлээгээд алга болгочихгүй учраас бид нүүх эсвэл утааг нүүлгэх хоёр замыг аль нэгнийг л сонгох болж байгаа биз.

Утааны эсрэг юу юу ч билээ мундаг төслүүд хэрэгжүүлсээн. Гэр хорооллын зуухыг солих, машины угаарыг багасгах, тэр ч бүү хэл гэр хорооллыг нүүлгээд Улаанбаатар зөвхөн өндөр байшинтай хот болох ёстой гээд л зөндөө л юм ярицгаав. Хэрэгжихгүй нь ойлгомжтой, хэрэгжихэд басхүү нилээд хэдэн жил зарцуулахаар ийм зүйлийг яриад л байдаг. Үнэндээ хэрэгжиж эхлээд үр дүнгээ өгөх хүртэл хэчнээн хүний эрүүл мэнд хохирч бас муу ёр ч гэсэн яахуу хэлчихье хичнээн бурхан болоочийн үхлийн шалтгаанд утаа өөрийн хувь нэмрийг оруулах бол.

Хэн нэгнийг хийх болов уу гээд харж суусаар бид өөрсдөө л утаанд түлэгдсэн хатсан уушигтай үлдэх болов уу. Та ямар саналтай байна даа. Нүүх үү. Эсвэл өөрийнхөө төлөө гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө бидэнтэй нэгдэх үү. Хэрэв нэгдэхээр бол дараагийн бичлэгийг заавал уншаарай.

Улаанбаатарын утаа болохоо байлаа одоо яах уу? Нүүх үү? Үгүй шүү, харин чиг . . .



Сэтгэгдэл:


ug ni Hotiin zahirgaa bolon holbogdoh gazruud hed heden tosol heregjuuleed ajillaj bgaa l ym bilee, gehdee medeej her ur duntei bgaa ni "asuultiin temdeg" ...

ger horoolliig ter chigeer ni oron suutsaar solivol esvel tusgai "Shvvltvvr" hereglevel yadagiii. Manaihan "agaar tseverlegch" genuu ym avtsan l bsn. onooh ni tus boldiimuu boo med. nerd
Бичсэн: tatah цаг: 03:09, 2009-3-23 | Холбоос | |


за...
Бичсэн: xvv цаг: 06:54, 2009-1-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant