2008-12-29
Амьдрал минь мөнх бус цаг хугацаанд би үл саатна

Эхэлж байна, дуусаж байна гэсээр

Эгэл өдрүүдийг тоолсоор, бас үргэлжилсээр

Элээсэн гэх өдрүүд минь нэмэгдсээр би насаар баяжна

Эдэлсэн гэх жаргал, зовлон хураагдсаар би дурсамжаар баяжна

Амьдралд мөнх цаг хугацаа надад үл хоргодно

Амьдрал минь мөнх бус цаг хугацаанд би үл саатна

 


Эхлэсээр л, дууссаар л байх болно эгэл өдрүүд

Ээлжлэх гаригсаар хэмжигдэн тоологдсоор, бас үргэлжсээр

Элээх өдөр, туулах амьдрал минь багасаар ч би зүтгэлээр үл ядуурна

Эдлэх ёстой жаргал, зовлон минь хорогдох ч би сэтгэлээр үл ядуурна

Амьдралд мөнх цаг хугацаа надад үл хоргодно

Амьдрал минь мөнх бус цаг хугацаанд би үл саатна


Сэтгэгдэл:


wow
yneheer saihan bichij Эдэлсэн гэх жаргал, зовлон хураагдсаар би дурсамжаар баяжна
tiimdee bvid hamgiin bayan hymyys
Бичсэн: obod (зочин) цаг: 02:22, 2008-12-30 | Холбоос | |


smilie152 smilie076 smilie078 Гоё шүлэг байна. Маш их таалагдлаа.
Бичсэн: xvv цаг: 01:20, 2008-12-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant