Хямраад уналаа цаана чинь, амь амиа бодоорой

бичсэн: Injidee , 2009-1-24,09:37

Өнөөдөр нэг найз маань хуучилж байнаа, Энэ эдийн засгийн хямрал нээрээ үнэхээр хэцүү юм тэ, яана гэв. Би гайхан чинийх дагаад хямраад унасан уу гэсэн чинь өөдөөс томоохон худалдааны төвүүдээр явсан хүн бараг алга гэдэг байгаа. Эдийн засгийн хямралын сургаар л бид өөрсдөө эхлээд хямраад эхэлж байгаа нь тэр. Үнэндээ би сэжигч, эсэргүү нэгэн болохоороо заримдаа "Дэлхийн эдийн засгийн энэ хямрал гэдэг нь үнэхээр Монголын эдийн засагт шууд нөлөөлөөд унав уу, дахин хямралын үеэр Монголын шоужсан улс төрчдийн золионд бодлого, зохицуулалт гээд байхааргүй явсаар ирсэн манай эдийн засаг хүчлээд ч тэнцэх...

СУДАЛГАА ЮУ СОЦИОЛОГИ УУ?

бичсэн: Injidee , 2009-1-2,01:49

Ихэнх нь хүмүүс социологи гэдэг үгийг саяхнаас сонсож дасаад байгаа бөгөөд энэ үгний хамт судалгаа гэдэг ойлголт төсөөлөгддөг байх. Үнэндээ тийм байна гээд буруутгаад байх зүйл байхгүй л дээ.

Хүмүүс социологийг хүмүүсээс ярилцаж бас анкет бөглүүлэх байдлаар ямар нэгэн асуудлыг тодруулах судалгаа хийдэг ухаан гэж ойлгох бөгөөд зарим хүмүүсийн хувьд социологич гээд тусгайлан мэргэжил олгоод байх шаардлагатай эсэхэд ч бас эргэлзэдэг. Манайд социологи гэж байхгүй гэж мэтгэлцэх хүмүүстэй би цөөнгүй таарч явсан. Хэрэв социологийг энэ мэт судалгаа хэмээн ойлговол социологи байлгүй яах вэ, харин соц...

Дөрвөн сармагчин найрал хөгжим тогложээ

бичсэн: Injidee , 2008-12-23,07:03

Хөгжмийн ертөнцөд нэгэн өвөрмөц дөрвөл байх. Уг нь сонгодог хөгжмийн дөрвөл л байх ёстой хамтлаг л даа. Бүгд урлагийн ертөнцийн агуу одод байх хүсэлтэй. Юу тоглох нь тийм ч чухал биш бөгөөд гагцхүү тэд тэрхүү дөрвөлд багтаж бас аль нэгэн хөгжмийн зэмсгийг тоглох нь л чухал.

Тэд уг нь энэ хамтлагт тоглох хүсэлтэй олноос авхаалж самбаа, авьяас чадвар, аливаа арга ухаанаараа шалгараад гарч ирсэн тул сайн тоглоно гэдэгтээ итгэлтэй байв. Үнэндээ хөгжим тоглох гэж тэдний хувьд их амархан санагдана. Хэдэн утас татаж, товчлуур дарах юу нь ч хэцүү байх билээ. Гол нь дөрвөл хамтлагт тоглосноор тэдэнд ...

idiomatic-dormant