“БИ ЧАДНА” ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА БУЮУ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУДАД ХАРИУЛАХ НЬ

бичсэн: Injidee , 2008-12-23,18:13

Төслийг санаачлан хэрэгжүүлэх болсон үндэслэл юу вэ?

Хүүхэд бүр сурч боловсрох эрхтэй. Гэтэл амьдрах орчин, нөхцөл, мэдээллийн хүрэлцээтэй байдал, амьдралын боломж зэргээс хамааран энэ эрхээ тэр бүр тэгш эдэлж чаддаггүй. Төр нийгмийн бодлогын ихэнх хэсэг нь нийгмийн эмзэг бүлгийнхэн, тэдний хүүхдүүдийн сурч боловсрох эрх, сургууль завсардалтыг багасгахад чиглэдэг бөгөөд анхан суурь боловсролыг л зохих хэмжээнд олгоход түлхүү анхаардаг. Нийгмийн харилцаа, мэдээллийн суваг, техник, технологийг ашиглан хөгжих боломж өнөөдөр хотын төвийн болон харьцангуй амьдралын боломж өндөртэй айлын хүүхдүүдэд...

төрөл:Ажил үйлс
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Эрхэм танаа

бичсэн: Injidee , 2008-12-23,18:04

Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгахын хамтаар

Угтах ондоо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Гэгээн гэрлээр гэр тань гийж
Гэрэлт оюунаар ухаан тань тэлж

Шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай хэмээн ерөөе.

 

Монгол улсын ирээдүйг гартаа атган, хөгжлийг тодорхойлон, хүн төрөлхтөний соёлыг бүтээлцэн босголцох нэгэн үеийнхэн та бидний хүүхдүүд билээ. Тэдний ирээдүй өнөөдөр биднээс хамаарах ч, бидний ирээдүй эргээд тэднээс хамаарах нь зайлшгүй.  Энэ нь утгаараа  та бид ирээдүйн сайн сайхан, шударга ардчилсан, хүмүүнлэг хийгээд зөв зохист нийгмийн хариуцлагатай иргэд, чадварла...

төрөл:Ажил үйлс
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ингэхэд та бидэнтэй Майкл Жорданыг уулзуулчих юм биш биз

бичсэн: Injidee , 2008-12-23,18:01

Өнгөрсөн хагас сайнд Дарь эх дэх Би чадна төв дээр өдрийн үнэхээр хөгжилтэй сайхан өнгөрөөв. Төвийн байнгын зочин Обод ах, Оргио ах нар үдээс хойш ирнэ гэсэн болохоор бид хүлээнгээ хоорондоо ирээдүй хийгээд хүсэл мөрөөдлийн тухай ярилцав. Ярилцлагад маань 30 орчим хүүхэд оролцон юм.

Мөрөөдөх дуртай юу, мөрөөдөл биелдэгт итгэдэг үү гэхэд хүүхдүүд бүгд л энэ эгч юу асуучихав гэсэн шиг над уруу сүрхий харцгаав. Багачуулын нүд нь гэрэлтээд л гэхдээ шууд юу гээд хэлэхээ мэдэхгүй эргэлзсэн байдал тэдний царайд тодхон байв. Харин арай томхон хэд нь тэр ч бараг худлаа доо гэх юм. Томчуудынхаа хэлс...

төрөл:Ажил үйлс
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хүмүүс арав хорин төгрөг тавибал түүгээр нь тавгийн чихэр аваад тавьчихна даа

бичсэн: Injidee , 2008-12-23,17:56

Дарь эхэд байгуулагдсан “Би чадна” хүүхэд бие даан хөгжих төв дээр өнгөрсөн хагас сайн өдрийг өнгөрөөв.  Үдээс өмнө эртхэн очоод тэндэхийн хүүхдүүдтэй тэдний бодол санаа, хүсэл эрмэлзлийн тухай ярилцаж, хүүхдийнх гэх ертөнцийн тухай илүү ихийг мэдэх болсон төдийгүй өөрийгөө зарим талаар тэднээс юугаар илүү бас давуу юм бэ гэсэн бодолд автуулахад хүргэв.  Би хагас сардаа нэг удаа айлчилж очдог бөгөөд очих бүртээ тэр хүүхдүүдийн тухай илүү ихийг мэдэх шиг санагддаг юм. Өнгөрсөн хагас сайнд очиход энэ төвийнх болоод бараг 2 сар болчихсон хууччуул нь хэзээний хуучирчихсан төвийн дүрмээ зарим талаа...

төрөл:Ажил үйлс
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Би чадна төв

бичсэн: Injidee , 2008-12-17,19:47
төрөл:Ажил үйлс
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих