Бид хайраар дутдагийг учир

бичсэн: Injidee , 2008-12-11,10:25

Хайрлах, хайрлуулах чадварыг олж авах, урт удаан хугацааны жинхэнэ хайрын харьцааг бүтээх, хэрэгтэй хүнээ олж өөртөө татах, эд бүгд санаа бодлын хүчнээс эхэлдэг.

Хэрвээ амьдралын ханьдаа байх ёстой үнэт чанаруудын тухай урьд өмнө бодож байсан бол уулзах үедээ түүнийг олж танихад хавьгүй хялбар байх болно. Хайр гэж юу вэ? Хүнийг хайрлана гэж чухам яахыг хэлдэг вэ? Хариултыг хамтдаа хайцгаая. Жинхэнэ хайр хариу нэхдэггүй.

Өөртөө итгэлийг бий болгохын тулд та өөрийн дотроо, эсвэл дуулдахаар дахин дахин хэлэх замаар өөрийн бодол санаа, итгэл үнэмшлээ өөрчлөх эерэг нотолгооны тусламжтайгаар далд...

Хорвоогийн хамгийн сайн сайхан зүйлсийг харж ч, сонсож ч биш, харин . . . зүрхээрээ л мэдэрдэг

бичсэн: Injidee , 2008-12-11,10:23

Та жинхэнэ ариухан, цорын ганц байх агуа хайрыг хүсдэггүй эсвэл хэзээ нэгэн цагт хүсч байгаагүй гэж үү. Магадгүй сэтгэл танд хиргүй, итгэл чинь мохоогүй, амьдралын тухай аль багыг мэддэг байх тэр үедээ л хүсдэг байв гэх хүмүүс цөөнгүй байгаа. Тийм дээ ч гэгээн хайрын магтууг гэхээсээ гунигт дурлалын энэллийн тухай хүмүүс илүү уншдаг байх. Миний эргэн тойронд хайраар дутаж, бас тэрхүү хайрыг хүсэх хэрнээ, түүнээс эмээж, түүнээс зугтааж, хайрлахаас айж, хайрлуулахаас ч айх хүмүүс цөөнгүй. Би ч тэдний нэг. Бидэнд байдаг нийтлэг бэрхшээл биш гэж үү.

Хайрын хүслэн бас хяслан. Үнэндээ бид түүнийг х...

Эгэл бас гайхамшигтай үнэн – Хайрын нууцаас

бичсэн: Injidee , 2008-12-11,10:21

Амьдралын утга учир, өнгө гэрэл, бас амт. Хүн бүр л өөр өөрийнхөөрөө тайлбарладаг ч бүгд төгс хариуг эрэлхийлсээр л байдаг. Хайр гэдгийг мэдэрч үзээгүй хүн хэзээ ч хайрын сайхныг мэдэхгүй. Би саяхандаа номын дэлгүүрээс нэгэн гайхалтай номыг авч уншив. Үнэ нь хямдхан ч үнэхээр сэтгэлд нэгийг бодогдуулж чадлаа. Ингээд би тантай Адам Жексоны хайрын дүрмүүдийн тухай санал бодлоо хуваалцмаар санагдав.

Заримдаа номын дэлгүүр орохоороо гарахаа мартчих гээд байдаг л даа. Гэхдээ их цөөхөн ордог болохоор тэгдэг байж магадгүй. Тэртэй тэргүй “тархи”-ны ачаалал их байгаа болохоор би сүүлийн үед зурагтын м...

Миний мөрөөдлийн шинэ жил

бичсэн: Injidee , 2008-12-5,07:11
 

 

 

 

 

Бага байхад л хамгийн гоё баяр ёлк байлаа. Чухамдаа  юу нь тэгтлээ их таалагддаг байсан юм бүү мэд.  Өнгийн саа гялтганаад гоёл чимэглэл гээд л муухай юм байхгүй, бас бэлэг авна, өвлийн өвгөнөөс авч чадахгүй ч ааваасаа эсвэл өвөөгөөс заавал авна. За тэгээд хэдий хүйтэн байсан ч хамгийн гоё плажаа өмсөөд л, аан тийм бас шинэ жил гэж бодуут л шууд хамар мандиран үнэртэж, алим амтагдана шүү. Одоогийн хүүхдүүдэ бол энэ сонин биш л дээ. Дэлгүүрт байнга байж байдаг зүйлс, тэгээд ч тэдгээрээс сайхан амттан, үнэртэй зүйлс зөндөө гээд л. Харин бидний багад жилийн 4 улиралын энэ...
idiomatic-dormant