2009-01-02
Баяраар баярлах ч сайхан шүү тэ

Баяр гэдэг баяр шүү дээ.

Баяраар хүн баярлах ёстой, сэтгэлээсээ шүү. Баярын маргааш ч баярын талаарх сайхан сэтгэгдэл чинь хэвээр байх ёстой, зарим баяр бүүр сүүлд олон олон жилийн дараа ч олон олон баярын тухай дурсамжийн эхлэл болох учиртай.

Баяраар хүн инээх ёстой, сэтгэлээсээ шүү. Баярын маргааш ч баярын хөгжөөнтэй сайхан дурсамжууд бодоход л санахад л инээмсэглэл нүүрэнд чинь тодрох ёстой, олон олон жилийн дараа олон удаа инээснээ санахгүй ч олон олон жилийн дараа огт инээгээгүй баяр гэж байх учиргүй.

Баяраар хүн баярлахыг л хүсдэг байх ёстой, сэтгэлээсээ шүү. Баярын маргааш ч баярлаж чадсандаа баяртай байх ёстой, олон олон жилийн туршид л баяр баяр л байж, олон олон жилийн туршид баяр баяр хэвээрээ л байх учиртай.

Баяраар хүн урам зоригтой, хүсэл тэмүүлэлтэй байх ёстой, сэтгэлээсээ шүү. Баярын маргааш яг тэр хэвээрээ эрч хүчтэй байх ёстой, олон олон жилийн туршид баяр бүхэн хүнд эрч хүч, урам зориг өгч, олон олон жилийн турш хүмүүс өөдрөг сайхан баярлах учиртай.

Баяраар хүн өрөөлд хүндэтгэлтэй, өөрөө эрхэмсэг байх ёстой, сэтгэлээсээ шүү.

Баяраар хүн баярлах ёстой. Баяр хүнд баяр баясгалан, эрч хүч, сайн сайханг өгдөг байх ёстой. Баяр хүнд сэтгэл санаа, эрүүл мэнд, эд материал, мөнгө санхүүгийн хүндрэл авчирдаггүй байх ёстой. Баярын маргааш хэн ч уйлах, шаналах, санаа зовох, айх зүйлгүй зөвхөн сэтгэл хангалуунаар инээмсэглэх учиртай.

Та санал нийлж байна уу? Та ингэж баярлаж чадаж байна уу? Та ингэж баярлахыг хүсэхгүй байна гэж үү?

Шинэ жилийн баяраа сайхан тэмлэглэсэн байх гэж найдаж байна. Олноороо цагаан сарыг хар нулимстай угтахгүй бас үдэхгүй байх юмсан даа. Баяр гэдэг баярлахыг хэлэхээс хэлбэрдэж хэн нэгнийг дууриаж, жүжиглэхийг хэлэхгүй байх. Та бүхний хэн нэгэн надтай санал нэгдвэл энэ тухай дэлгэрүүлээд ярилцах хүсэлтэй. Сайхан баярлаарай.

Сэтгэгдэл:


tuslamj
bi mergejlee songoh geed sotsiologich gj 1 mergejil bna gj bodoj uzsen yum yag yu hiideg yum be? tugsud haana yamar gazar ajillah ve? gedgiig helj ugch tus bolooch
Бичсэн: Hariu цаг: 01:22, 2010-06-27 | Холбоос | |


batting eyelashes
Бичсэн: Зочин цаг: 22:13, 2009-04-14 | Холбоос | |


Тэхх баяраар баярладаг
Бичсэн: xvv цаг: 21:03, 2009-01-02 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax