2009-1-2
СУДАЛГАА ЮУ СОЦИОЛОГИ УУ?

Ихэнх нь хүмүүс социологи гэдэг үгийг саяхнаас сонсож дасаад байгаа бөгөөд энэ үгний хамт судалгаа гэдэг ойлголт төсөөлөгддөг байх. Үнэндээ тийм байна гээд буруутгаад байх зүйл байхгүй л дээ.

Хүмүүс социологийг хүмүүсээс ярилцаж бас анкет бөглүүлэх байдлаар ямар нэгэн асуудлыг тодруулах судалгаа хийдэг ухаан гэж ойлгох бөгөөд зарим хүмүүсийн хувьд социологич гээд тусгайлан мэргэжил олгоод байх шаардлагатай эсэхэд ч бас эргэлзэдэг. Манайд социологи гэж байхгүй гэж мэтгэлцэх хүмүүстэй би цөөнгүй таарч явсан. Хэрэв социологийг энэ мэт судалгаа хэмээн ойлговол социологи байлгүй яах вэ, харин социологичдын шаардлага л үгүй болчих байх. Учир нь хатуухан хэлэхэд социологич гэх  бид, бидний багагүй хэсэг нь тэр судалгаа гээчтэй л хөөцөлдөж, судалгааг мэргэжлийн хүн хийдэг юм гэдгийг л ойлгуулчих санаатай л зүтгэсээр яваа шүү дээ. Үнэндээ социологи бол судалгаа юм гэж үү. Уг нь бол тэрхүү судалгааг ашиглан түүхий эдээ цуглуулж зах зээлд эрэлт бүхий бүтээгдэхүүнээ өргөн барих тусгай захиалгат үйлдвэрлэгчид. Бүтээгдэхүүн маань зөвхөн нийгмийн захиалгаар нийлүүлэгддэг. Тэгвэл жинхэнэ социологи гэж юу гэдэг асуулт гарч ирэх нь зайлшгүй. Энэ тухай бичлэгийнхээ төгсгөлд хэсэгт бичих болно. Юуны өмнө хүмүүсийн сүүлийн үед ихээр асууж, басхүү санал бяцхаан зөрөлдөөд байгаа нэгэн асуудлын талаар энд бичье.

Монголд өнөөдөр социологи байна уу?

Мундаг ухаантай мэддэг улс янз бүрээр, бичдэг юм билээ. Байна, байхгүй гэж маргалдах нь чухал биш харин яагаад байгаа эсэх талаар тодруулах “асуудал”гарч ирэв гэдэгт нь илүү анхаарал хандуулаад үзэцгээе.

Ихэнх хүмүүсийн хувьд энэ нь анагаах ухаан, эрх зүй, эдийн засаг зэрэг шиг нарийн сайн хэлж мэдэхгүй ч заавал байх шаардлагатай, түүнгүйгээр хүмүүс бид балрах тийм хэмжээнд ойлгогддоггүй л дээ. Тийм түвшинд хүрэх хэмжээнд үнэндээ монголд бүү хэл олон улсад хөгжөөгүй байгаа. Хөгжингүй гэх олон улсад нийгмийн эгзэгтэй үе бүхэнд нийгэм ч, удирдагчид ч бүгд социологичдын үгийг нэнэ тэргүүнд сонсдог. Тэр ч утгаараа энэ цаг мөчид тэдний энэхүү оролцоо илт үгүйлэгдээд байгаа хэрэг.

Тэгвэл Монголд Социологи байна уу? Гэдэг асуултад хариулахын тулд Монгол дахь Социологийн хөгжлийн үйл явц, үе шатны тухай товч дурьдая.

Социологи нь өөрөө нийгмийн гэх шинжлэх ухаанууд дотроо хамгийн залуудаа ордог. Монголд энэ шинжлэх ухааныг хөгжүүлэх оролдлого мөн л тэрнээс ч хожуу эхэлжээ. Хойд хөрш ахад энэ шинжлэх ухааныг хэрхэн ойлгож хүлээж авч байсан нь манайд шууд хуулбарлагдан бууж байсан хэрэг. Хрушевын “бүлээрлийн үе” хэмээх зурвасхан хугацаанд амжаад эх сууриа тавьсан энэ ухааны монгол дахь анхдагч нарын ихэнхи нь одоо тэнгэрт хальжээ. Анхны судалгааг хэрэгжүүлж үзэж байсан тэр эрхэм эрдэмтэд шинэ зүйл ухааныг нэвтрүүлэх үүднээс хэрэндээ сайтар ойлголттой болох гэж хичээж байсан нь мэдээж. Энэ шинэ ухааныг эхлүүллээ, үргэжлүүлэх хүмүүс хэрэгтэй гэдэг үүднээс тэр нэгэн цаг үед шинэхэн боловсон хүчин болж байсан философийн төгсөгчдийг татан оролцуулав. Тэр үед философи, математикийн ангид толгойтой мундаг оюутнууд их суралцдаг байсан байхаа одоо тэд бүгд социологийн ахмад буурал эрдэмтэд болчихсон. Нийгмээ хэнээс илүү мэдэрдэг муухан зөн билэгтнээс  дутахгүй улс байдаг. Ямарч байсан цоо шинэхэн социологийг хариуцах эзэнтэй болгосон нь энэ ухаан Монголд тодорхой хэмжээнд хөгжих эх сууриа тавьж чадсан хэрэг байлаа. Эзэн олж тавиад л орхивол энэ нь мэдээж хол яюахгүй л дээ. Зүй ёсоороо институтжих үйл явц өрнөж эхлэв. Шинжлэх ухааны академи дээр нэгж нээсэн нь анхны томоохон гараа байлаа. Өөр мэргэжлээс урвуулчихсан хэдэн “бөөн дурын” гэгдмээр идэвхтэй эздээс гадна жинхэнэ мэргэжлийн боловсон хүчин хэрэгтэй байв. Орос ах нарын бичсэн номноос л иймэрхүү гэж ойлгоод хэрэндээ бас өөрсдийнхөөрөө монголчлоод зүтгэж явсан тэдэнд маань номын дууг ёсоор нь сонсоод ирсэн залуус ихээ хэрэгтэй байсан нь мэдээж. Тэд эхлэлийг нь тавьчихсан, байх хэрэгтэй гэдгийг тодорхой хүрээллийнхэнд ойлгуулчихсан, тэгэхээр одоо өргөжүүлэх хэрэгцээ нэн тэргүүнд шаардлагатай байв. Атар газрын шан татагчид болсон ахмад үеийнхний үүрэг зөвхөн шинжлэх ухааныг оруулж ирсэн гэдгээр хязгаарлагдаагүй бөгөөд  судалгааны их олон салбар, сэдвийн хүрээнд ч мөн л эхлэлийг тавьж чадсан юм. Ингээд 80-аад оны эхээр ерөнхий боловсролын сургуулийг шинэхэн төгсөгчдийг социологич хэмээх мэргэжил эзэмшүүлэхээр орос ахын төрсөн шахам дүү орнууд уруу илгээлж эхлэв. Казань, Минскийн их сургуульд гээд л төгсөөд ирсэн цөөн эдэн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар эх орондоо мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх томоохон алхмыг хийж эхэллээ. Номын дууг нь ёсоор нь сонссон мэргэжлийн социлогичдын хувьд Монголын социологийн хөгжилд гүйцэтгэх чухал үүрэг их байсан бөгөөд өөрсдийн сурсан мэдснийг бусдад зааж, залгамж үеэ бэлтгэх явдал хамгийн чухал л байв. 1991 онд МУИС-д социологийн мэргэжлийн салбар нээж, анхны оюутнуудаа мөн нь философийн ангийнхаас шигшин авч бэлтгэж, дараа дараагийн мэргэжилтэнг бусад мэргэжлийн адилаар элсэлтийн шалгалтад тэнцэгчдээс бэлтгэх болов. Эхний төгсөлтүүд маш цөөн тооны төгсөгчтэй, философиор суурилсан багш нар, философиор суурилсан оюутнууд дээр нь социологи гэдгийн талаар “а” ч байхгүй зах зээл. Бэлтгэгдсэн мэргэжилтнүүд хангалттай түвшинд бэлтгэгдэж чадаагүй ч үнэндээ “социологич” хэмээх мэргэжлийн Монголдоо бэлтгэж чадсан гэдэг нь хамгийн чухал зүйл байлаа. Анхны төгсөгчдийн нилээдийг нь багш болох хувь заяа хүлээж байлаа. Зарим нэг нь шинэ мэргэжил эзэмшин өөр салбараар ажиллах болов.

Ямар ч байсан Монголд социологийг оруулаад ирж боловсон хүчинтэй, институттай болгож чадсан нь Монголд социологи хөгжих эх суурийг тавьсан эхэн үе байв, гадаад улсад мэргэжлийн цөөхөн ч гэсэн боловсон хүчин бэлтгэж  мэргэжлийн боловсон хүчинтэй болж, тэднийхээ оролцоотойгоор үндэсний боловсон хүчин бэлтгэх институтыг бий болгож, бас бүтээгдэхүүн гарга эхэлсэн нь эх суурийг өргөжүүлэх дараагийн томоохон алхам болсон юм. Ахмад үе, мэргэжлийн анхдагчдын аль аль нь өөрсдийн түүхэн үүргээ боломжийн түвшинд биелүүлсээр ирсэн бөгөөд дараагийн гэгдэхээр үе нь үнэндээ 2000 он хавьцаагаас эхлэлтэй.

Хүний хөгжлөөр бол одоо л өсвөр насандаа нийгмийн төрхөө олчих санаатай зүтгэж явна. Энэнээс илүү хөгжих ёстой гэж буруутгавал бид хүлээн зөвшөөрнө. Бид чинь “гоц авъяастан” учир насанд хүрэгчдээс ч илүүг бүтээж чадна. Биднээс яг өнөөдөр насанд хүрэгчдийн хийж чадах бүхнийг нэхвэл бид чадлаараа дөхүүлээд хийхийг оролдоно. Гэхдээ өдий хүртэл яагаад насанд хүрээгүй байгаа юм бэ гэж зэмлэвэл бид бусдаас хүүхдийн хөгжлийг түргэтгэх амин дэм яагаад өгөөгүй юм бэ гэж хариулах болно.

2000 оноос ямар нэг хэмжээнд практик социологийг хөгжүүлэх, тэр дундаа зах зээлийн бүтээгдэхүүн болгох оролдлогууд өөрийн тун жижигхээн ч гэсэн байр суурийг олж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл энэ үеэс та бүхэн судалгаа гэдгийг сонсож, мэдэж эхэлсэн хэрэг. Нийгмийн хэрэгцээ их байсан ч тэр үед социологчид зах зээлд өрсөлдөх, өөрийн эзлэх зүй ёсны байр сууриа олж авахад дэндүү балчирдаж байлаа. Гэхдээ тэр үеийн өнөөдрийнхтэй харьцуулах хэрэггүй. Байдал бидэнд илүү ашигтай болж эхэлсэн шүү. Хэн нэг мундаг бодлоготон, зүтгэлтэн, удирдагч хичнээн ухаантай байлаа ч зөвхөн өөрийн мэдлэг, туршлага, зөн совингоор олон асуудлыг шийдэхгүй гэдгээ мэдэх болж, нийгмийн зүй ёсны хөгжлийг залахын тулд хэрхэх ёстой, яавал зөв эрүүл,тогтвортой хөгжүүлэх үндсийг боловсруулахын тулд жинхэнэ мэргэжлийн социологчдын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг ч хаяанд тулж ирээд байна. ШИнэ залуу боловсон хүчин маань түрүүлж ургасан чихнээс хожуу ургасан эвэр урт гэдгээр мэдлэг, чадвар, туршлага, өрсөлдөх чадвараар жилээс жилд сайжирсаар байгаа гэдгийг та бүхэнд хэлмээр байна. Жинхэнэ утгаар социологи хөгжиж, нийгэмдээ жинхэнэ үүргээ биелүүлж эхлэх цаг үе ойрхон байгаа шүү. Үүнд ахмад, дунд шинэ залуу үеийн социологи хэмээх гайхамшигтай ухаанд ямар нэг хэмжээгээр нэгдсэн, татагдсан хүн бүхэн өөрийн үүрэгтэй гэдгээ ойлгож, хариуцлагатай байхыг хүсч байна. Миний мэддэг чаддаг гэж юу байхав дээ, гэхдээ надаас тоож асуувал хичээнгүйлэн туршлагаасаа хуваалцахад бэлэн, залгамж үеээ бэлтгэх нь бас л миний үүрэг бөгөөд энэ үүднээс өөрийн хувь оролцоог нэмэрлэхийг хүсч явдаг шүү.

Социологи гэж чухам юу хэлээд, тэр тэгээд бас юунд хэрэгтэй яадаг ухаан байдаг хэрэг вэ? Энэ тухай дараа үргэлжлүүлье.



Сэтгэгдэл:


review
sain bnuu ene medeej uuriin tani blog uchraas uriin bodlool bicheh ni zuv bhldaa gehdee negent blog neej ajiluulj bga bol iimerhuu 2 iin hoorond boditoi bish eregtsuuleel bicheh hereg bnuu. bi uuruu sociologist bolohiin tuld suraltsaj bgaaldaa td hichelteigee holbootoi yum haij btal tanii blog ruu orod unshlaa. ih sonin setgegdel turj bn. Mongold sociology hojim hugjsun humuus barag tusuululgui bdag ni unen gehdee bidnii hiih ystoi zuil bol niigemd sociologist-g researcher-s yalgaatai gedgiig taniulah yavdal gj boddog. magadgui inegehiin tuld 2-n hoorond ner tudii tugsuj ner zuusen humuus ni ene meregjleer ajilahgui bh ni zuv bh .
zuvhun enen meregjliig chin setgeleesee ezemshij chadh humuusl ezemshih heregtei sociology bol hun huurdag shinjleh uhaan bish hamgiin unen bodit baidaliig erhemledeg shinjleh uhaan . tiimees blogtoi ali boloh boditoi medeelliig oruulj bh hergtei yum medehgui huuhduudiin tolgoi iimerhuu tuilshirsan uuriin bodlooroo ugaah ni buruu . may be ta sociologist hun bol ta ene talaar sudalgaagaa hiigeed boditoi ur dungee end tusgaj bichsen bol uur hereg ..................tugssun sociologist nar mani iimerhuu zuil hiigeedl yavaad bga bolohoor ulsad maani ene shinjleh uhaan hugjiij chadhgui bga bh ......
Бичсэн: Зочин цаг: 05:23, 2011-10-9 | Холбоос | |


help
sn bnau bi sotsiologiin 1-r kursiin oyutan nadad tanii bichsen niitlel ih tlagdlaa tgeed tanitai holboo barij tanias ikvv ih zviliig medej avmaar bna tantai yaj holboo barihuu?
guij bna hariu ogoorei tged bas daraagiin niitleliig tani tesen ydan hvleej baiy

id-gaa uldeene uu, Ds ee, email bichiyey, hundetgesen injidee

Зассан: segi хэзээ: 2010-12-3 04:55
Бичсэн: ds (зочин) цаг: 09:20, 2010-9-29 | Холбоос | |


сайн байн уу? Миний бие нийслэлийн 18-аар сургуулийн 10аар ангид сурдаг.Би ирээдүйд социологч болохоор шийдээд байгаа. Таньтай холбогдож социологийн талаар илүү их мэдээлэл авахыг хүсэж байна.Яаж холбоо барих вэ?

yahoo  ID gaa uldeene uu Bulgantamiraa email bichiye, hundetgesen injidee

Зассан: segi хэзээ: 2010-12-3 04:56
Бичсэн: Булгантамир (зочин) цаг: 01:23, 2010-7-27 | Холбоос | |


Tuslamj
bi mergejlee songoh geed sotsiologich gj 1 mergejil bna gj bodoj uzsen yum yag yu hiideg yum be? tugsud haana yamar gazar ajillah ve? gedgiig helj ugch tus bolooch
Бичсэн: Hariu цаг: 01:23, 2010-6-27 | Холбоос | |


sociology bish, mongol yg bii- niigmiin uhaan gej.
Бичсэн: AmonRa цаг: 05:25, 2010-6-1 | Холбоос | |


сайн байна уу
Сайн байна уу та бухэндээ энэ одрийн мэндийг хургье!!! Би энэ нийтлэлийг уншаад бодлоо л доо. Ер нь социлогич байхын учир нь юу вэ гэж? яагаад гэвэл би социологийн мэргэжлээр сурч байгаа болохоор монголын нийгэмд гараад энэ мэргэжлээр юу хийх вэ гэж??? Энэ талаар социлогийн мэргэжлийн тосоололийг бага ч гэсэн хэлж огч туслаач
Бичсэн: J.O.N.O.M цаг: 05:17, 2010-6-1 | Холбоос | |


Sain bna u
Hamgiin suuld bichsen uguulberiihe hariultiig hezee niitleh we? Huleegeed huleegeed baidaggui ee. Zarim ued Mongol website-uud medelel ih muu yumaa. Nadaa Soziologiin talaar sain medeelel heregtei baigaa tul haanaas olj boloh eswel yamar nom heregteig bas helj ugunu uu. Hamgiin gol ni Urgeljilelee hurdan niitleeree. Amjilt
Бичсэн: Bolor (зочин) цаг: 11:57, 2009-11-4 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant