2008-12-31
Зүүдэндээ би аавтайгаа уулзлаа
Зүүдэндээ би аавтайгаа уулзлаа
Зуурхан боловч сайхан ярилцлаа
Анир чимээгүйн орноос
Алжааж ирсэн ч юм уу
Ам нээж үг хэлэлгүй хэсэг сууснаа
Уртаас урт санаа алдаж
Уйтгартай харцаар энхрийлэн ширтээд
Учиртай үгээ шивнэн өгүүлсэн сэн
Удахгүй тэгээд эргээд явчихсан сан
Хөнжилдөө би эргэн хөрвөөн хэвтэхдээ
Хэлсэн үгийг нь давтан давтан шивнэлээ
Намуухан дуугаар аминчлан захисан үгэнд нь
Миний л аавын сэтгэл шингэсэн байлаа
Сэтгэгдэл:


DUTUU BNA SHUU DEE UURGELJLEL NI HAANA BNAA
Бичсэн: SARAAHAI (зочин) цаг: 07:14, 2009-2-1 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant