2008-12-30
Энэхүү ертөнцийн нэгэн эд эс болсондоо би үнэхээр баяртай байна

Хувийн блог нээгээд 75 хоночихсон байх юм.

Ингэхэд энэ блог гээчид яг үнэндээ энэ  Obod л уруу татчихсан юм ш дээ. Гэхдээ баргийн зүйлд тийм ч амархан уруу татагдахгүй хүнийг "дурны хонгио" болгочихдог овоо муу гар шүү. За тэр яах вэ, иймэрхүү зүйлс бол дахиад зөндөө уруу татагдах болно. баярлалаа. Надад хамгийн их таалагдсан нь юу гээч. Өөрийгөө илэрхийлж, бусадтай санаа бодлоо хуваалцахаас илүү нь энэ блог ертөнцийн залуус үнэхээр гайхамшигтай хүмүүс байдаг гэдгийг мэдсэнд байгаа юм. Өөр бас олон зүйл мэдэж, сурч, судлах болсон шүү. 

Статистик үзүүлэлт:

Нийт бичлэг - 64

Сэтгэгдэл - 48

Зураг 102

Өдрийн дундаж хандалт - 88

Шилдэг дамжуулалт - 30

Блог ажиллуулах болсноор Хамгийн гол нь хавтгай дэлхийн хаана ч байгаа хүмүүстэй холбоо тогтоож, үзэл бодол, хүсэл мөрөөдлөө хэлэлцэн, нөхөрлөвөл нөхөрлөсөн шиг нөхөрлөж, хамтрагч, түнш, анд найзуудынхаа хүрээг асар ихээр нэмэгдүүлэх боломжтойг мэдлээ. Бас энэ блог ертөнцөд насны хязгаар зөрүү тийм ч чухал бус бөгөөд блоггер залуусын дунд ямар их нөөц боломж байдгийг мэдэх, итгэл үнэмшил дээр суурилсан энэхүү харилцаанд түшиглэн хүнд, улс эх орондоо хэрэгтэй зүйлсийг зөндөөнийг хийж болохыг бас ойлголоо. Дээр судлаач хүнийхээ хувьд ирээдүйтэйгээ харилцах шинэ сувгийн интернэт дэх блогийн ертөнц гэмээр байна. Яагаад гэж гайхаж байна уу. Хэрэв энэ сэдвээр илүүхэн ярилцахыг хүсвэл би таныг урьж байна. цаг гаргаад бид чин сэтгэлээсээ ярилцаж бас ойлголцож чадах нь дамжиггүй.

Энэхүү ертөнцийн нэгэн эд эс болсондоо би үнэхээр баяртай байгаа шүү.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant