2008-12-23
“БИ ЧАДНА” ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА БУЮУ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУДАД ХАРИУЛАХ НЬ

Төслийг санаачлан хэрэгжүүлэх болсон үндэслэл юу вэ?

Хүүхэд бүр сурч боловсрох эрхтэй. Гэтэл амьдрах орчин, нөхцөл, мэдээллийн хүрэлцээтэй байдал, амьдралын боломж зэргээс хамааран энэ эрхээ тэр бүр тэгш эдэлж чаддаггүй. Төр нийгмийн бодлогын ихэнх хэсэг нь нийгмийн эмзэг бүлгийнхэн, тэдний хүүхдүүдийн сурч боловсрох эрх, сургууль завсардалтыг багасгахад чиглэдэг бөгөөд анхан суурь боловсролыг л зохих хэмжээнд олгоход түлхүү анхаардаг. Нийгмийн харилцаа, мэдээллийн суваг, техник, технологийг ашиглан хөгжих боломж өнөөдөр хотын төвийн болон харьцангуй амьдралын боломж өндөртэй айлын хүүхдүүдэд л илүү байна. Нийгмийн дунд хэсэгт хамаарах ч амьдрах орчины онцлог хийгээд мэдээлэл, сургалтын төвүүдээс орон зайн хувьд хол, гэр орондоо бие даан хөгжих нөхцөл нь хангагдаж чадаагүй хүүхдүүд бусад хүүхдийн адилаар сурах, хөгжих боломж нь хязгаарлагдсаар байгаа болно.

Төслийн гол зорилго хийгээд хүлээгдэж буй үр дүнгийн тухай?

Сургуулиар олгогдож буй мэдлэг, чадвараа баталгаажуулж, нэмж сурч, хөгжих, иргэний хувьд төлөвших, хувь хүний авьяас чадвараа нээн хөгжүүлэх хэрэгцээг хангах үүднээс бид “БИ ЧАДНА” хүүхэд бие даан хөгжих төвийн төслийг санаачлан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Төслийг санаачлагч нь “хэн” бэ?
Төслийг санаачлагч Филантропи хөгжлийн төлөө төв нь 2005 онд байгуулагдсан Нийгмийн хөгжил, хүмүүсийн сайн сайхны төлөөх үйлсэд бодитой хувь нэмрийг оруулах зорилго бүхий сайн дурын гишүүд дэмжигчдээс бүрдсэн нийгэмд үйлчилдэг ашгийн бус байгууллага юм. Төвийн үндсэн үйл ажиллагаа нь нийгмийн судалгаа, мониторинг-үнэлгээ, хууль, хүний эрхийн судалгаа, мэдээлэл, туслалцаа, хүний хөгжилд чиглэсэн хүмүүнлэгийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд чиглэгддэг.

Төслийг санхүүжүүлэгч нь “хэн” бэ?

Төслийг аль нэг байгууллага сангаас тухайлан санхүүжүүлээгүй бөгөөд хүүхдийн сайн сайхны төлөө санаа бодол, сэтгэл оюунаа зориулж явдаг сайн санаат иргэд, хамт олон, байгууллагын хандив, дэмжлэгээр боссон бөгөөд цаашдын хэвийн үйл ажиллагааг хангахад ч мөн энэхүү хандив дэмжлэгийн тасралтгүй байдал чухал үүрэгтэй юм.

Төсөл олон улсын байгууллага болон шашины байгууллагын оролцоо бий юу?

Олон улсын аль нэг байгууллага, сан, хандивлагчид тэр дундаа шашины ямар ч байгуулллагын оролцоо байхгүй болно.

Төрөөс төслийн үйл ажиллагааг хэрхэн дэмжиж байна вэ?

Цаашид төрийн байгууллага, тэр дундаа орон нутгийн засаг захиргааны нэгж, хүүхэд, боловсролын чиглэлийн чиг үүрэг бүхий салбаруудтай хамтран ажиллах шаардлагатай байгаа бөгөөд энэ чиглэлд та бүхний оролцоо ч чухал үүрэгтэй байна.

Төсөлд хэн хамрагдах боломжтой вэ?

Төслийн зорилтот бүлэг нь БЗД-ийн 2,21 хороонд оршин суугч ЕБС-ийн сургуульд элсэн орсон, суралцдаг, түүнчлэн тодорхой шалтгааны улмаас сургууль завсардсан, өөрөө нэмж сурч бие даан хөгжих хүсэл сонирхолтой 6-17 насны бүх хүүхэд хамрагдах боломжтой.

Төсөлд хамрагдахын тулд ямар зүйлс шаардах вэ?

6-10 насны хүүхдүүд өөрийн эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчдын зөвшөөрлийг бичгээр авчрах, бүх хүүхэд эцэг эхийн нэр, гэрийн хаяг, холбоо барих утасны дугаарыг нэг хувь цээж зургийн хамтаар авчран бүртгүүлнэ. Бүртгүүлсэн хүүхэд бүр төвийн өдөр тутмын үйлчилгээнд хамрагдахын хамтаар нэмэлт хөгжлийн хөтөлбөрт хамрагдах эрхтэй.

Төслөөс баримтлах үндсэн зарчмуудын тухай?

Төвийн үйл ажиллагаанд дараахи зарчмуудыг баримтлана.

-       Төвөөр үйлчлүүлэхийг хүссэн хүүхэд бүрийг бүртгэн, үйл ажиллагаандаа хамруулах ёстой бөгөөд нас, хүйс, яс үндэс, нийгмийн гарал, амьдралын нөхцөл, зүс царай, арьс өнгө, шашин шүтлэг, эрүүл мэнд, хувь хүний зан харилцаа, сэтгэлгээний онцлогоос үл хамааран хүүхэд бүрт ижил тэгш хандана.

-       Төвийн хүүхдүүдийн дунд бусдыгаа дээрх шинж байдлуудын үндсэн дээр ялгаварлан гадуурхах, үл хүндэтгэх, нэр төрд нь сэв суулгах, улмаар гэмтэл бэртэл учруулахыг хориглоно.

-       Төвөөр үйлчлүүлж буй хүүхдүүдээс эцэг эхчүүдтэй харилцан зөвшилцөж, тохиролцоогүй нөхцөлд мөнгө төгрөг цуглуулан, элдэв арга хэмжээ зохион байгуулахыг хориглоно.

-       Төвийн эд хогшил, номын фонд, хичээлийн хэрэгсэл, техник, тоглоом тэргүүтнийг хүүхэд зөвхөн төвөөр үйлчлүүлэх хугацаандаа л үнэ төлбөргүй ашиглах боломжтой бөгөөд онцгой тохиолдолд тусгайлан зөвшөөрөл олгоогүй тохиолдолд төвөөс түр хугацаагаар авч гарах, гэр, сургуульдаа аваачиж ашиглахыг бүрэн хориглоно.

-       Сургуульд ороогүй цэцэрлэгийн насны хүүхдийг төвд авчрахыг зөвшөөрөхгүй бөгөөд онцгой тохиолдолд эцэг эхийн хүсэлт, ах эгч нарынх нь байнгын анхаарал, халамжийн дор богино хугацаанд байлгахыг зөвшөөрч болно.

-       Төвийн үндсэн үйл ажиллагаанд хамаарахгүй нэмэлт хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг хориглоно. Тухайлбал: үдийн цайны хөтөлбөр гэх мэт

-       Төвийн үйл ажиллагааны дотоод журмыг хүүхэд, эцэг эхчүүд, төвийн ажилтнууд, дэмжигчид бүгд хатуу баримтлах ёстой.

-         Төвийн үйл ажиллагаа ба эцэг эхчүүдийн анхаарах зүйлс

Эцэг эхчүүд өөрийн хүүхдийг тухайн өдөр тус төвөөр үйлчлүүлж буй эсэхийг мэддэг байх

-          Түүнчлэн эцэг эхчүүд тус төвийн үйл ажиллагаатай долоо хоног бүрийн ням гаригт танилцаж, хөгжүүлэх нэмэлт хөтөлбөрт хамруулах эсэх асуудлаар зохих зөвшилцөлд хүрсэн байх

-          Үдээс хойш хичээлтэй хүүхдүүд төвөөр үдээс өмнө үйлчлүүлэх бөгөөд энэ тохиолдолд цай хоол, хувцаслалтад нь эцэг эхчүүд анхаарал хандуулах ёстой.

-          Хөгжүүлэх нэмэлт хөтөлбөрт хамрагдсан хүүхдийг хөтөлбөрийн сургалтаас хоцроохгүй, таслуулахгүй байх талаар эцэг эхчүүд түлхүү анхаарах ёстой.

-          Төвийн болон бусдын эд хөрөнгөд хэрхэн хандах, олны дунд биеэ зөв боловсон авч явахад нь анхааран зөвлөх

-          Төвийн хүүхдүүдийн дэргэд хүүхдээ загнах, доромж үгээр хэлэх, зодох, төвийн хүүхдүүд болон ажилтнуудад хүндэтгэлгүй хандахыг зөвшөөрөхгүй.

-          Хүүхэдтэйгээ ойлголцох, харилцааны түвэгтэй байдлаа арилгах, нэмж хөгжүүлэх асуудлаар төвийн болон мэргэжлийн судлаачидтай ярилцах боломжтой.

-          Эцэг эхчүүд, хүүхдийн холбоотой асуудлаар эрх зүйн мэдээлэл зөвлөгөө, зарим туслалцааг үнэ төлбөргүй авах боломжтой.

-          Төвд шаардлагатай засвар, үйлчилгээг хийх, дэмжлэг туслалцаа үзүүлэх, зохион байгуулалтын түвшинд хамтран оролцох боломжтой.

Төвийн үндсэн үйлчилгээний тухай

Номын сан:                

Үйл ажиллагааны гол чиглэл нь ном сурах бичгээр үйлчлүүлэгч хүүхдүүдийг хангаж ажиллах ба өдөр бүр уг үйлчилгээг үзүүлэн ажиллах болно. Түүнчлэн гэрийн даалгавар, бие даалтын ажлаа хийх боломжийг бүрдүүлнэ. Хичээлийн сурах бичгийн болон танин мэдэхүйн чиглэлээр номын сангийн фондоо арвижуулахад анхаарч байна.

      Интернетийн үйлчилгээ:

 

Үйл ажиллагааны энэхүү чиглэл нь хүүхэд залуучуудыг мэдээлэлээр хангах зориулалттай байх ба өдөр болгон хүүхдүүдэд уг үйлчилгээг хүргэж байна. Компьютерийн хүрэлцээнээс хамаарч хүүхэд бүр 30 аас дээшгүй минут интернетэд суух боломжтой. Одоогоор зөвхөн 2 компьютер дотоод сүлжээнд интернэтэд холбогдсон байна. Ирэх онд төвөөр үйлчлүүлэгчид гадаадын улс орнуудад байгаа монголчуудтайгаа захидлаар харилцах, шууд ярилцах боломжтой болно. Түүнчлэн хичээлийн бус цагаараа зураг зурах, зохион бичлэг бичих, бодлого бодох, шатар даам тоглох, оюун ухаан хөгжүүлэх, тааварт хийгээд оньсон тоглоомуудаар тоглох боломжтой.

Төвийн нэмэлт хөтөлбөрүүд, түүнд хамрагдах боломж

  • Сонирхолтой уулзалт, ярилцлага, лекц

 

Энэхүү үйл ажиллагаа нь хүүхдүүдэд итгэл тэмүүлэл, хүсэл зориг өгөх зорилготой ба сард 1-2 удаа уг арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Эхний хөтөлбөрүүд 1 сараас эхлэх бөгөөд “Хүүхэд нас-Хүсэл мөрөөдөл- Амжилтын түүх” цуврал ярилцлагыг зохион байгуулна.

  • Хүүхэд хүүхдэд багш буюу заангаа суралцах

 

Ахлах, дунд ангийн сурагчид бусдад сурсан мэдсэнээ заах, хичээл, даалгавраа хийхэд нь туслах, давтлага өгөх боломжтой бөгөөд ингэснээрээ хүүхэд хүүхдээ заах, бас суралцах ур чадварыг нэмэгдүүлэх боломжтой.

  • Сонирхолтой богино хэмжээний сургалт

 

Уг үйл ажиллагаа нь хүний амьдралд өдөр тутам хэрэгцээтэй байдаг наад захын мэдлэгүүдийг хүүхдүүдэд сургах, ингэснээр зөв боловсон харилцаатай, эрүүл мэндийн мэдлэгтэй болох, бусдын өмнө бие зөв авч явах чадварт суралцахад нөлөө үзүүлэх зорилготой юм.

      Түүнчлэн ирэх 1 дүгээр сараас дараахи хичээлүүдийг долоо хоногт 3-4 цагаар зааж эхлэх гэж байна.

-          Англи хэлний хичээл:

o   Англиар өөрийгөө хэрхэн танилцуулж, илэрхийлэх вэ? сургалт

o   Англи хэл дээр үлгэр уншиж ярьж сурцгаая, дадлага ажил

o   Хэн хамгийн олон англи үг мэдэх вэ? уралдаан

-          Солонгос хэлний хичээл:

o   Солоногосоор өөрийгөө хэрхэн танилцуулж, илэрхийлэх вэ? сургалт

o   Солонгосоор уншиж ярьж сурцгаая, дадлага ажил

o   Хэн хамгийн олон солонгос үг мэдэх вэ? уралдаан

-          Интернэтийн хичээл:

o   Интернэтээс хэрхэн мэдээлэл хайж, ашиглах вэ? сургалт

o   Хүүхэд бичиж байна вебблог ажиллуулах, дадлага ажил

o   Интернэт хамгийн шуурхай харилцаа холбоо? уралдаан

-          Бичих ур чадварын хичээл:

-          Сонирхолтой тэмцээн уралдаан зохион байгуулах

 

Энэхүү үйл ажиллагааны зорилго нь хүүхдүүдийг төвийн үйл ажиллагаанд улам идэвхитэй оролцох сонирхолыг төрүүлэх болон сурах эрмэлзэл, өрсөлдөөнийг хүүхдүүдийн хооронд бий болгох, цаашид багаар ажиллах чадвар, бусдын өмнө өөрийн хүлээсэн үүрэг хариуцлагыг ухамсарлахад сургахад оршино.



Сэтгэгдэл:


bayarlalaa
bi burtgeed avchihlaa shuu, shine onii tuluvluguuguu hamtdaa hiinee, saraahai bas urlah sportiinhontoi uulzuulah ajliig zohion baiguulaltsaya, ter humuusiig olj avchihraya gej baisan, uneheer bayarlalaa ta nartaa
Бичсэн: injidee (зочин) цаг: 19:51, 2008-12-25 | Холбоос | |


Сонирхолтой уулзалт, ярилцлага, лекц

* Амжилтын түүх
* Хувь хүний хөгжил
* Стрессгүй амьдрал
sedviig ni ok
Бичсэн: Зочин цаг: 00:49, 2008-12-24 | Холбоос | |


Сонирхолтой уулзалт, ярилцлага, лекц
Сонирхолтой уулзалт, ярилцлага, лекц

* Амжилтын түүх
* Хувь хүний хөгжил
* Стрессгүй амьдрал

bi ene hesgiig ni daaj ajilluulj bna shuu tsaashid
Бичсэн: Зочин цаг: 00:46, 2008-12-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax