Улаанбаатарын утаа болохоо байлаа одоо яах уу? Нүүх үү? Үгүй шүү, харин чиг . . .

бичсэн: Injidee , 2009-01-19,15:20

Би тоосноос эхлэлтэй ханиадаг харшилтай хүн л дээ. Жил болгон Улаанбаатарыг Утаатбаатар хот болохын цагт л ханиалган эхлээд л хаврын шороо шинэхэн ногоогоор өнгөө засах тэр мөчид л цээж бүрэн тэнийдэг гэх үү дээ. Харшилын эсрэг янз бүрийн эм хэрэглэж үзсэн ч үнэндээ одоо ганцхан демидролд л арай гэж дарагддаг бөгөөд гайгүй сайн дарчихлаа гэвэл хавар хүртэл хоолойгоо хяхарган дуугаргаж зассах болно.

Сүүлийн жилүүдэд миний ижил сүрэг хаа сайгүй болчихож. Ханиад хүрээд л эцэстээ харшил гэх. Уушиг муутай хүмүүс хатгалгаа тусаад л, хамгийн харамсалтай нь өвлийн тэнгэрийг утаагүй байхыг огт харж ба...

төрөл:Чөлөөтэй
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Бэрхшээл гэдэг чинь би өөрөө байхгүй юу

бичсэн: Injidee , 2009-01-10,23:33

Давшгүй даваа буй хэмээнэ, хэр давах хэмээн бүү сэтгэ

Давьюу хэмээвээс давмой

Гэтлэшгүй мөрөн буй хэмээнэ, хэрхэн гэтлэх хэмээн бүү сэтгэ

Гэтэльюү хэмээвээс гэтэлмой

Монгол мэргэдийн сургаалиас

Энэ үнэхээр сайхан үг байгаа биз. Үнэхээр давшгүй гээд итгэчихвэл яаж ч давах вэ дээ. Болж л өгвөл бэрхшээлийн өмнө түмэн шалтаг тоочин бүдэрч унахыг илүүд үзэх биз. Тэр уул өндөр ч энэ нь айх бэрхшээх зүйл биш гэдэгт итгэчихвэл давж л орхино доо. Хүмүүсийн дунд хүндрэл бэрхшээл, зовлон, бүтэлгүйтлийн тухай тогтсон үнэлэмж бүхий загварууд байдаг. Тэгээд хүн тэр бүхэн өөрт тулгарвал энэ ч зовл...

төрөл:Чөлөөтэй
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

БЛОГЧИДДОО ХАНДАЖ БАЙНА: БИД НЭГ Л ЕРТӨНЦӨД АМЬДАРДАГ

бичсэн: Injidee , 2009-01-02,17:44

Гэхдээ өөр өөрийн амьдралаар. Тэр хэрээрээ өөр өөрийн үзэл бодол, хүсэл мөрөөдөлтэй,. Үнэндээ өөр өөрийнхөөрөө байж чадсандаа бид нэгэн ертөнцийг бүрдүүлдэг. Хэрэв бүгд ижил бол тэнд юу байх вэ, ертөнцөд ганцхан өнгө байдаг гээд төсөөлөөд үз дээ. Тэнд тэр өнгөнөөс өөр юу ч байхгүй. Ертөнц гэдэг өнгө өнгөөр сүлэлдэх, илэрхийлэгдэх, зохицолдох гайхамшигийг өөртөө агуулдаг.

Бид өөр өөрийн хүссэнээ, бодсоноо, санаснаа л бичдэг. Бас өөрсдийн уншихыг, мэдэхийг, танихыг хүссэнээ л уншдаг. Гэхдээ бидэнд нийтлэг чанар маш олон. Бид үзэгдэх өнгө сайхныг бус мэдрэгдэх өнгө чанарыг эрхэмлэдэг. Энэ чанар...

төрөл:Чөлөөтэй
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Баяраар баярлах ч сайхан шүү тэ

бичсэн: Injidee , 2009-01-02,16:46

Баяр гэдэг баяр шүү дээ.

Баяраар хүн баярлах ёстой, сэтгэлээсээ шүү. Баярын маргааш ч баярын талаарх сайхан сэтгэгдэл чинь хэвээр байх ёстой, зарим баяр бүүр сүүлд олон олон жилийн дараа ч олон олон баярын тухай дурсамжийн эхлэл болох учиртай.

Баяраар хүн инээх ёстой, сэтгэлээсээ шүү. Баярын маргааш ч баярын хөгжөөнтэй сайхан дурсамжууд бодоход л санахад л инээмсэглэл нүүрэнд чинь тодрох ёстой, олон олон жилийн дараа олон удаа инээснээ санахгүй ч олон олон жилийн дараа огт инээгээгүй баяр гэж байх учиргүй.

Баяраар хүн баярлахыг л хүсдэг байх ёстой, сэтгэлээсээ шүү. Баярын маргааш ч баярла...

төрөл:Чөлөөтэй
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Амьдрал минь мөнх бус цаг хугацаанд би үл саатна

бичсэн: Injidee , 2008-12-29,17:24

Эхэлж байна, дуусаж байна гэсээр

Эгэл өдрүүдийг тоолсоор, бас үргэлжилсээр

Элээсэн гэх өдрүүд минь нэмэгдсээр би насаар баяжна

Эдэлсэн гэх жаргал, зовлон хураагдсаар би дурсамжаар баяжна

Амьдралд мөнх цаг хугацаа надад үл хоргодно

Амьдрал минь мөнх бус цаг хугацаанд би үл саатна

 


Эхлэсээр л, дууссаар л байх болно эгэл өдрүүд

Ээлжлэх гаригсаар хэмжигдэн тоологдсоор, бас үргэлжсээр

Элээх өдөр, туулах амьдрал минь багасаар ч би зүтгэлээр үл ядуурна

Эдлэх ёстой жаргал, зовлон минь хорогдох ч би сэтгэлээр үл ядуурна

Амьдралд мөнх цаг хугацаа надад үл хоргодно

Амьдрал минь мөнх бус ц...

төрөл:Чөлөөтэй
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ДУРСАМЖ БОЛОН ҮЛДЭХ ХҮСЭЛ БҮХЭНДЭЭ ХАЙРТАЙ

бичсэн: Injidee , 2008-12-29,17:19
төрөл:Чөлөөтэй
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Буг ч биш, бурхан ч биш, би хүн байхыг л хүснэ

бичсэн: Injidee , 2008-12-29,17:13

Хэн ч биш нэгэн явахдаа  би хэзээ ч бурханыг олж хараагүй ээ

Хэнд ч хэрэгтэйгээ ч мэдэхгүй явахдаа би хайрыг ч бас олж мэдрээгүй

Хүнд тустай байхыг сайхныг би бусдын харцнаас олж хардаг

Хүнийг хайрладаг байхын сайхныг би өөрийн сэтгэлээс олж мэдэрдэг

 

Өгөөгүй гэж бурханыг буруутгавч олж аваагүй жаргалыг

Өрөвч тусч сэтгэлийн өглөгөөс би хайж олсон

Өрөөлийн талархсан харцнаас ч илүү түүний үнэ цэнийг

Өөрийгөө тоох сэтгэлийнхээ гүнээс би мэдрэх болсон

 

Буян хийж байна гэж нүгэлтэн гээчээс дайжин зугтаавал

Бурхан ч биш буг болчихно, би хүн л баймаар байна

Бурууг дэмжсэн гээд зөв гээ...

төрөл:Чөлөөтэй
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих